Засгийн газрын (2023.04.26) хуралдаанаар Монгол, Катар хоёр улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа. Өнгөрөгч гуравдугаар сард хоёр тал тус хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэж болох бөгөөд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих том боломж бүрдэж байгаа юм.Монголын талаас “МИАТ” ТӨХК Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн А/22 тушаалаар Улаанбаатар-Доха чиглэлд томилогдсон аж. Мөн Улаанбаатараас Ойрхи дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч болон ачаа тээвэрлэх, монголчууд “Qatar Airways”-ээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн манай улс “Qatar aeronavigation academy”-тай хамтран ажиллах боломжтой болж байгаа юм. Тус академи нь дэлхийн өнцөг булан бүрээс боловсон хүчнийг бэлтгэж, эрдэм шинжилгээний болон үйл ажиллагааны хувьд мэргэшүүлэх санаачлагыг гаргасан байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу