Орон нутгийн цагаар энэ сарын 26-нд Суданы Эрүүл мэндийн яам мэдээлэхдээ, зэвсэгт мөргөлдөөний улмаас 512 хүн амь үрэгдэж, 4193 хүн шархадсан гэжээ.
Мөн өдөр ДЭМБ хэвлэлийн бага хурал хийлгэж, тус байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус хэлэхдээ, Суданы сөргөлдөгч хоёр тал гал зогсоох шийдвэр гаргажээ. Талууд хэлэлцээрээ бүрэн мөрдөхийг бид шаардаж байна. Олон хүн амь үрэгдэж буйн зэрэгцээ өвчин эмгэг, хоол хүнс, ундны усны хомсдол, мөн эрүүл ахуй нөхцөл алдагдсан зэргээс шалтгаалан олон хүн нэмж нас барах магадлалтай хэмээн ДЭМБ тооцсон байна. Суданы нийслэл Хартумд эрүүл мэндийн байгууллагын 61 хувь нь үүдээ барьж, дөнгөж 16 хувь нь ажиллаж байгаа учир архаг өвчтэй хүмүүс эм тариа, эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу