Дөрөвдүгээр сарын 26-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хүсэлтээр түүнтэй утсаар ярив. Хоёр тал БНХАУ, Украины харилцаа болон Украины хямралын асуудлаар санал бодлоо солилцжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ Украины харилцаа 31 жилийн хөгжлийн замналыг туулж, стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрлээ. Ерөнхийлөгч Владимир Зеленский БНХАУ Украины харилцааны хөгжил хийгээд БНХАУ хоорондын хамтын ажиллагааг чухалчлан үздэгээ олон удаа илэрхийлснийг миний бие сайшааж байна. Ноднин БНХАУ-ын иргэд татан гарахад ихээхэн тус дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна. Бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэх нь БНХАУ болон Украины харилцааны улс төрийн үндэс суурь юм. БНХАУ нь Украинтай харилцаагаа хөгжүүлэх хүсэлт тууштай бөгөөд тодорхой юм. Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч БНХАУ Украинтай хамтран хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, Украины хямрал ээдрээтэй байгаа нь олон улсын нөхцөл байдалд маш их нөлөөлж байна. Украины хамралын асуудлаар БНХАУ ямагт энх тайвны талд зогссоор бөгөөд үндсэн байр суурь бол эвлэрэхийг ятгаж, хэлэлцээ хийхийг дэмжсээр байгаа явдал юм гэжээ.
Владимир Зеленский хэлэхдээ, БНХАУ Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлж буйд талархал илэрхийлье, БНХАУ энх тайвныг сэргээж, гадаад харилцааны арга замаар хямралыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буйг сайшааж байна гэжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу