Хоёр хүүхэд хүнд гэмтээж, долоон машин мөргөсөн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд эхэллээ. Хуулиараа насанд хүрээгүй хохирогчтой хэргийн бүх шатны шүүх хурлыг хаалттай явуулах хуулийн хүрээнд үргэлжилж байгаа аж.  
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад буй.