УИХ-ын чуулганы пүрэв гарагийн /2023.04.27/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийв. 

Энэ үеэр уг хуулийн төсөл 33 зүйлтэй хэрнэ зарчмын зөрүүтэй 96 санал байгааг гишүүд шүүмжилж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гарган, долоо хоногийн завсарлага хүслээ.

Гэвч УИХ-ын дарга Г.Занданшатар аялал жуулчлалын үе дөхөж буйг анхааруулаад нэг хоногийн завсарлага өгсөн юм.

Үүний дараа тэрбээр УИХ-ын гишүүдийн хуралдаанд оролцсон ирц, хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгож, иргэдийн мэдэх эрхийг хангахыг үүрэг болголоо.

Ингэхдээ “УИХ-ын гишүүдэд онцгойлон анхааруулж хэлэх нэг зүйл байна. Өнөөдрөөс гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд хэрхэн оролцож байгаа ирц болон хууль эцэслэн батлахад өгсөн саналын мэдээллийг ил тод болгохыг УИХ-ын Тамгын Газарт чиглэл болгож байна. Ирц, идэвхийн мэдээллийг нэрээр нь гаргаж зарлаж бай. Үндсэн хуульд зааснаар иргэд энэ төрлийн мэдээллийг шаардах, авах эрхтэй. Хууль батлахад өгсөн УИХ-ын гишүүдийн санал нууцад хамаарахгүй” гэлээ.

Мөн хууль ёсчлон батлах болон албажих процесс, тэмдэглэлийг албажуулах, архивлах зэрэг үйл явцтай холбоотой хугацааны зөрүү гардаг. Шаардлагатай гэж үзвэл тухайлсан хуулиудын журамласан заалтуудад өөрчлөлт оруулах замаар Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу