Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, намууд байр сууриа нэгтгэсэн тохиолдолд нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барих чиглэл өгсөн гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. Гэтэл үүнд УИХ дахь Ардчилсан намын бүлэг тодорхой санал ирүүлээгүй байгаа юм.

Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараах байр суурийг илэрхийлж байна. 

ТэрбээрМонголын парламент тодорхой хэмжээнд төлөвших ёстой. Үүний тулд холимог тогтолцоог нэвтрүүлэх нь чухал гэдэг дээр Ардчилсан нам санал нэгдэж байгаа. Нэгдсээр ч ирсэн.

Харин УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь парламентын чадавхжуулах эсэхэд эргэлзэж байна.  

Улс төрийн намын тухай хуулиар намыг төлөөлөх төв байгууллага гэж бий. Ардчилсан намын тухайд Үндэсний бодлогын хороо гээд 304 хүнтэй байгууллага байгаа. Энэ байгууллага хуралдаж, бидэнд тодорхой чиглэл өгөх ёстой. Намаас гаргасан шийдвэрийг л бид дагана.

Нам ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Болж өгвөл энэ амралтын өдрүүдээр хуралдаад байр сууриа өгөөсэй гэж хүсэж байгаа. Тэгвэл бид ирэх Даваа гарагийн бүлгийн хурлаар хэлэлцээд, намын байр сууриа дагахаа илэрхийлнэ. 

Өнгөрсөн намар намууд нэгдээд, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ тухайн үед Ардчилсан нам удирдлагагүй, намын даргын бүртгэл маргаантай байсан. Одоо даргатай болсон учраас намын шийдвэрийг хүлээж байна” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу