Лондоны Металлын биржид зэсийн үнэ өсөж байна. Тонн нь 9425 ам.доллар болж, сүүлийн долоон сарын хугацааны хамгийн өндөр үзүүлэлттээ хүрч байгаа юм. Олон улсад зэсийн нийлүүлэлт багассан, өмнөд хөрш хилээ нээсэн нь зэсийн үнэ өсөх нөхцлийг бүрдүүлээд байна. Зэсийн үнэ сүүлийн таван долоо хоног тасралтгүй өсөж байгаа юм. 

“Morgan Stanley”, “Goldman Sachs” зэрэг олон улсын байгууллагуудаас зэсийн үнийг тонн нь 12 мянган ам.доллар давна гэж тооцоолжээ.