Өмнөд солонгосын волейболын дээд лигийн Ази тамирчдын сонгон шалгаруулалт явагдаж, өнөөдөр (2023.04.27) дууслаа.
Сонгон шалгаруулалтад нийт 24 тамирчин нэр дэвшиж драфтын: 
  •   Эхний сонголтоор Samsung Bluefangs баг Ж. Энх-Эрдэнэ ,
  • 4 дэх сонголтоор Ansan Okman баг Б. Баярсайхан нарыг сонгожээ.

Өмнөд Солонгосын волейболын холбоо #KOVO энэ жилээс легионер тамирчдын сонгон шалгаруулалтанд Ази тамирчдын шалгаруулалтыг нэмсэн нь манай тамирчдад Монголын волейболын түүхэнд шинэ хуудас нээх боломжыг олгосон үйл явдал боллоо. Мөн драфтаар сонгогдсон 7 тамирчин жилийн $100’000 гэрээ байгуулах юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу