УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааны (2023.04.27) үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар гишүүдэд захуудаар явж, махны үнэ, үнийн өсөлтийг судлах үүрэг, даалгавар өглөө.

Тэрбээр “Энэ сарын инфляцын түвшин 10.9 болж буурсан боловч махны үнээс шалтгаалаад инфляцын түвшин өндөр хэвээр байна. Нийгмийн судалгаа, иргэдийн зүгээс ирүүлсэн санал гомдол, өргөдөл хүсэлтийг харахад үнийн өсөлтийн асуудал голчлон санаа зовоож байна. Өнгөрсөн онд батлагдсан Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилтийг хянаж шалгах зорилгоор амралтын өдрүүдэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Жаргалмаа, Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Сандаг-Очир нар захуудаар явж, үнийн өсөлтийг судалж, хуулийн хэрэгжилтийг хянана.

Мөн Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн эмч, багш нар, бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, төсвийн тодотголтой холбоотой асуудлыг судалж шийдвэрлэх зорилгоор үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаарай” гэлээ.

Видео хэлбэрээр ЭНД дарж үзнэ үү. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу