Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих чиглэлээр иргэд, байгууллагад мэдлэг олгох сургалтыг тухайн орон нутагтаа зохион байгуулах үндэсний сургагч багш нарыг бэлтгэж эхэлжээ. Энэхүү сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ оны дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулах юм. 
Сургалтад яам, агентлаг, нийслэл, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн хүүхдийн хөгжил, оролцооны асуудал хариуцсан 40 мэргэжилтэн хамрагдаж байгаа юм.
Бага насны хүүхдийн хөгжлийг онцгойлон анхаарч, хүний хөгжлийн хамгийн чухал, эрчимтэй хөгжлийн “Алтан үе” буюу амьдралын эхний 1000 хоногт хүүхдийн бие бялдар, нийгэмшихүй-сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.
Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого” баталж, хэрэгжүүлэх зөвлөмжийн дагуу Боловсрол,шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/571, А/637, А/218 тоот тушаалаар “Нялх, балчир насны хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уг сургалтыг зохион байгуулж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу