Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Манай баг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд монголын цагаар 17:30 цагаас Хонгконгийн “Hip Hing” клубтэй тоглож, 3:1 харьцаагаар буулган авлаа. Эхний үед манай баг гурван онооны зөрүүгээр хожигдсон ч дараагийн гурван үеийн турш оноогоор тэргүүлсээр, хожлоо.

Тодруулбал, 

  • 1-р үе – Монгол (Хөвсгөл эрчим) 22 : 25 Хонгконг (Hip Hing)
  • 2-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 25 : 9 Хонгконг (Hip Hing)
  • 3-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 25 : 20 Хонгконг (Hip Hing)
  • 4-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 25 : 17 Хонгконг (Hip Hing)  гэсэн харьцаагаар тоглолт дууссан юм.

Сануулахад,  Манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Өчигдөр Казакстаны “Altay” клубт мөн 3:0 хожигдсон. Ингээд нийт хоёр хожигдол, нэг хожилтой боллоо.

Тоглолтыг PPTV 36 телевизийн youtube хуудас болон TrucTiepBongChuyen  хаягаар шууд дамжуулах байсан боловч шууд дамжуулалт хийсэнгүй. Харин Tik tok хаягаар дамжуулсан юм. Энд дарж үзнэ үү.

May be an image of 1 person and text that says 'ÛTHD JAVE cab M MA 1フIVTT ORT MIAT SPOR HIP HING VB CLUB (HKG) MATCH RESULT MATCH NO.8 APRIL 27, 2023 1-3 25-22 9-25 20-25 17-25 PRELIMINARY ROUND POOL Ð E KHUVSGUL ERCHIM vc MGL) BAVE :AVC ASIAN VOLLEYBALL CONFEDERATION :AVCVOLLEY ASIANVOLLEYBALL'

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу