Бага насны хүүхэд мөргөж гэмтээсэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2023.01.24/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хуралдаж эхэлсэн. Гэвч яллагдагч Ч.Маралмаа өмгөөлөгчөөсөө татгалзаж, улмаар хурлыг ирэх хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.2 “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” , 2.4 “Их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтаар эрүүгийн хэрэгт яллах дүгнэлтийг прокуророос үйлдэж, шүүхэд шилжүүлээд байсан юм.