“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны 09.00 цагт  Соёлын төв өргөөний байранд эхэлжээ.

Энэ хурлаар ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдсэн.

Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэхээр албан ёсоор тодорхойлсон зургаан асуудал байгаа аж.

Тухайлбал,

  • Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
     
  • Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
     
  • Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
     
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
     
  • ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
     
  •  Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга гэсэн асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу