Самар түүхээр явсан иргэд биенийгээ хутгалсан байж болзошгүй хэрэг энэ сарын 23-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Төв аймгийн цагдаагийн албан хаагчид хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтаар 21 настай эрэгтэйн цээжин тус газарт 38 настай эрэгтэй нэг удаа хутгалсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогчийг эмнэлэгт хүргэж, цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.