Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Манай баг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд монголын цагаар 14:30 цагаас Тайландын “Daimond food” клубтэй тоглож, 0:3 харьцаагаар ялагдал хүлээлээ.

Тодруулбал, 

  • 1-р үе – Монгол (Хөвсгөл эрчим) 14 : 25 Тайланд (Daimond food)
  • 2-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 16 : 25 Тайланд (Daimond food)
  • 3-р үеМонгол (Хөвсгөл эрчим) 21 : 25 Тайланд (Daimond food) гэсэн харьцаагаар тоглолт дууссан юм.

Сануулахад,  Манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Казакстаны “Altay” клубт мөн 3:0 хожигдсон. Харин өчигдөр Хонгконгийн “Hip hing” клубтэй тоглож, 3:1 харьцаагаар анхны ялалтаа авсан билээ. Өнөөдөр Тайландын клубт хожигдсоноор нийт гурван хожигдол, нэг хожилтойгоор хэсгийн тоглолтоо дуусгаж байна.

B хэсгийн бүх тоглолт дууссаны дараа монголын шигшээ баг хэсгээс хэдээр гарсан талаар мэдээллийг эргэн хүргэх болно. 

Тоглолтыг PPTV 36 телевизийн youtube хуудас болон TrucTiepBongChuyen  хаягаар шууд дамжуулсан юм.

May be an image of 3 people and text that says '2023 ASIAN WOMEN'S CLUB VOLLEYBALL VTVcab CHAMPIONSHIP INPH,VIETNAM MOMAIG เUอOR9 1001 DIAMON FOOD PROD DIAMOND FOOD FINE CHEF AIR FORCE THA) MATCH RESULT -MATCH NO. 10 APRIL 28, 2023 3-0 25-14 25-16 25-21 PRELIMINARY ROUND POOL Ð KHUVSGUL ERCHIM vc MGL) BAVE :AVC ASIAN VOLLEYBALL CONFEDERATION :AVCVOLLEY ASIANVOLLEYBALL'

2 САНАЛ

  1. Сэтгэл зүй сайн байна.тоглолт болгонд оноо ахисан байна. Ирээдүй байна. Амжилт

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу