Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнгөрсөн өдрүүдэд хэсгийн тоглолтууд болж, өчигдөр (04.29) дууслаа. Манай баг B  хэсэгт байсан бөгөөд Тайландын (Daimond food), Казакстаны (Altay), Хятадын (Liaoning Donghua), Хонгконгийн (Hip hing) багуудтай өрсөлдсөн юм. Улмаар нэг хожил, гурван хожигдолтойгоор хэсгийн тоглолтоо дуусгасан билээ. 

Тодруулбал,  Манай шигшээ баг эхний тоглолтоо БНХАУ-тай хийж, 3:0 харьцаагаар ялагдсан. Казакстаны “Altay” клубт мөн 3:0 хожигдсон. Харин Хонгконгийн “Hip hing” клубтэй тоглож, 3:1 харьцаагаар анхны ялалтаа авсан билээ. Дараа нь Тайландын клубт 3:0 хожигдсон юм. 

Ингэснээр манай баг хэсэгтээ дөрөвдүгээрт жагсжээ. Тиймээс өнөөдөр A хэсгийн дөрөвдүгээрт жагссан Ираны “Pakan Tehran” клубтэй 20:30 цагаас тоглох хуваарьтай байна.

Тоглолтыг TrucTiepBongChuyen  хаягаар шууд дамжуулна. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу