Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнгөрсөн өдрүүдэд хэсгийн тоглолтууд болж, өчигдөр (04.29) дууссан. Манай баг B  хэсэгт байсан бөгөөд Тайландын (Daimond food), Казакстаны (Altay), Хятадын (Liaoning Donghua), Хонгконгийн (Hip hing) багуудтай өрсөлдсөн юм. Улмаар нэг хожил, гурван хожигдолтойгоор хэсгийн тоглолтоо дуусгасан билээ.  

Ингэснээр манайх хэсгийнхээ таван багаас дөрөвдүгээрт жагссан. Тиймээс өнөөдөр A хэсгийн дөрөвт жагссан Ираны “Pakan Tehran” клубтэй тоглож, тоглолт дөнгөж сая дууслаа.

Харамсалтай нь манай баг Ираны клубт 0:3 харьцаагаар хожигдлоо. 

Манай охид тоглолтын нэгдүгээр үед найман онооны зөрүүтэйгээр хожигдсон ч хоёрдугаар үед илүү дайчин тоглож, ширүүн өрсөлдөөн гаргасан.

Хоёрдугаар үеийн турш оноогоор тэргүүлж явсан ч довтолгоогоо алдаж, онооны харьцаа 19:19 болсноос хойш багийн тоглолт унасан юм. 

Ингээд хожих боломжтой байсан үедээ хожигдсоноор дараагийн үед есөн онооны зөрүүгээр ялагдал хүлээлээ.

Тодруулбал, 

  • Эхний үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 17:25 Иран (Pakan Tehran)
  • Хоёрдугаар үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 21:25 Иран (Pakan Tehran)
  • Гуравдугаар үе – Монгол (Хөвсгөл Эрчим) 16:25 Иран (Pakan Tehran) гэсэн харьцаагаар тоглолт дууссан. 

Тоглолтыг TrucTiepBongChuyen  хаягаар шууд дамжуулсан юм.

Маргаашийн тоглолтын хуваарийг эргэн хүргэх болно.

3 САНАЛ

  1. Зүгээрээ ялагдаж байгаад л туршлага сууж ялдаг болно ш дээ хөөрхөн охидууд минь та нартаа цаашдынх нь тэмцээнүүдэд амжилт хүсье чаднаа хөөрхөнүүд ээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу