Паралимпын алт, хүрэл медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт Гүржийн нийслэл Тбилисид болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээнд хүч үзэж, алтан медаль хүртлээ.
Тэрбээр +107 кг-ын жинд цээжнээс 240 кг-ыг шахсанаар Дэлхийн цомоос замналынхаа зургаа дахь алтан медалийг хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу