Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны гуравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2, өмнөх оны эцсийнхээс 3.4, өмнөх сарынхаас 1 хувиар өсжээ. Энэ тухай Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12.2 хувиар өсөхөд,

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь
  • (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 21 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 9 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 13.5 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 5.4,

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар өссөн нь нөлөөлсөн аж.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу