Вьетнамын Вин Фукт болж буй клубуудын Азийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд манай улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид “Хөвсгөл эрчим” клубын нэрээр оролцож байгаа билээ. Тэмцээн дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 02-ныг хүртэл үргэлжлэх юм.

Өнөөдөр манай баг 11:30 цагаас Японы “Hisamitsu Springs” клубтэй тоглох хуваарьтай байна. Тус баг нь А хэсэгтээ гуравдугаарт жагсаж, өчигдөр Хонгконгийн “Hip Hing” клубыг 3:0 харьцаагаар хожсон юм. 

May be an image of volleyball and text

May be an image of blueprint

Сануулахад, Дөрөвдүгээр сарын 25-29-ны хооронд хэсгийн тоглолтууд болж, дууссан. Манай баг B  хэсэгт байсан бөгөөд Тайландын (Daimond food), Казакстаны (Altay), Хятадын (Liaoning Donghua), Хонгконгийн (Hip hing) багуудтай өрсөлдсөн юм. Улмаар нэг хожил, гурван хожигдолтойгоор хэсгийн тоглолтоо дуусгасан билээ.  

Ингэснээр манайх хэсгийнхээ таван багаас дөрөвдүгээрт жагсаж, өчигдөр (2023.04.30)  А хэсгийн дөрөвт жагссан Ираны “Pakan Tehran” клубтэй тоглож, 0:3 харьцаагаар хожигдсон юм. 

Тоглолтын шууд дамжуулалтыг ЭНД дарж үзэх боломжтой.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу