dobu.mndobu

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж байна

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ зохион байгуулж байна

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд зуучлах, хувиараа болон бизнес эрхлэхийг дэмжих, зорилтот өрхийн амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байгаа юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан төрийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан нэг зорилгын дор хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо.

2026 оны есдүгээр сарын байдлаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээнд нийт 83,291 иргэн хамрагдаж, 24,642 иргэн ажлын байраар хангагджээ. Эдгээр үйл ажиллагаанд 87.8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан нь төсвийн гүйцэтгэлийн 82.4 хувьтай тэнцэж байна.

Мөн ажил олгогчдоос ирүүлсэн 109,033 ажлын байрны захиалгын дагуу 15,774 иргэнийг ажилд зуучлан оруулж, ажил олгогч болон ажил хайгч иргэдийг холбох чиглэлээр ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа нь зөвхөн ажлын байр бий болгохоос гадна иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхтэй оролцоог дэмжих, улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.