dobu.mndobu

"Аврагч-тэсэлгээчин-2024" сургалтад 42 алба хаагч хамрагдлаа

"Аврагч-тэсэлгээчин-2024" сургалтад 42 алба хаагч хамрагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын Ажиллагааны удирдлагын газраас  “Аврагч-тэсэлгээчин” сургалтыг энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа. 

Онол, дадлага хосолсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 42 аврагч-тэсэлгээчин хамрагдсан бөгөөд  ОБЕГ, ШУТИС-ийн Тэсэлгээний сургалт, судалгааны төв, "Тэсрэлтийн хүч" ХХК-ийн багш, мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. 

Алба хаагчдад үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх материалын төрөл, хор аюулын лавлах мэдээлэл, нэр төрөл, хэрэглээ, шинж чанарын тухай мөн тэсрэх материал устгахад тавих шаардлага, хууль эрх зүйн орчин болон Монгол Улсад сүүлийн дөрвөн жилд тохиолдсон тэсэрч дэлбэрэх бодисын ослын талаар мэдлэг олгож, харилцан туршлага солилцлоо. 

Сургалтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Зүүнтүрүүний дайрганы ил уурхайн талбайд хээрийн дадлага хийж, онолын мэдлэгээ бататгалаа

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.