0
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайдын яам, Батлан хамгаалах яам хамтран “Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ойн баярын арга хэмжээг Ханой хотноо гуравдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээ нь энэ онд тохиож буй Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулагдах цуврал арга хэмжээний эхнийх болсноор онцлог байв.
“Монгол цэргийн өдөр”-ийн арга хэмжээнд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Монгол-Вьетнамын бүлгийн дарга Динь Тхи Фыөнг Лан, Үндэсний Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны газрын дарга, хошууч генерал Ву Тань Ван тэргүүтэй төлөөлөгчид, Үндэсний Батлан хамгаалах яамны харьяа цэргийн харилцаа, холбооны Вьеттел группийн Олон улсын бизнес хөгжлийн менежер Лүон Хай Нгок, Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын дэд захирал Чан Нгок Лонг, Нийгмийн аюулгүй байдлын яамны Гадаад харилцаны газрын Зүүн хойд Азийн хэлтсийн дарга Дам Тхи Тань Хуен, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Франц, Унгар, Канад, Австрали, Беларусь, Мьянмар, Малайз, Филиппин, Камбож, Тайланд, Куба зэрэг гадаадын улсуудаас БНСВУ-д суугаа ЭСЯ-ны батлан хамгаалахын атташе нар оролцов.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Ж.Сэрээжав “Монгол цэргийн өдөр”-ийн баярын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “....Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Өнгөрөгч 70 жилийн хугацаанд хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт тасралтгүй өргөжин гүнзгийрч байгаад таатай байна. 2023 оны 11 дүгээр сарын 1-5-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д амжилттай айлчилсан. 2022 онд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Вьетнамд, 2023 онд Вьетнамын Үндэсний Батлан хамгаалахын сайд Фам Ван Зианг Монгол Улсад тус тус айлчилж, Монгол, Вьетнамын батлан хамгаалах салбарын харилцаа тогтвортой хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлал, боловсон хүчин бэлтгэх, хамтарсан сургууль, дадлага зохион байгуулах зэргээр хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай байна.....” гэж онцлон тэмдэглэв.
Үндэсний батлан хамгаалах яамны Гадаад харилцааны газрын дарга, хошууч генерал Ву Тань Ван хэлсэн үгэндээ “....Вьетнам, Монголын ах дүүгийн найрамдалт харилцаа нь БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга Ю. Цэдэнбал, Ерөнхийлөгч Хо Ши Мин болон хоёр орны үе үеийн удирдагчид, ард түмний хичээнгүйлэн хөгжүүлж, бэхжүүлж ирсэн эртний уламжлалт сайн найрсаг харилцааны үр дүн юм. Манай хоёр улс энэ жил дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэж байна. Энэ хугацаанд Монгол, Вьетнамын харилцаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт тасралтгүй өргөжин бэхжиж байгаа нь харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулж байна. Мөн Монгол Улсаас БНСВУ-д суугаа ЭСЯ-нд анхны батлан хамгаалахын атташегийн албыг нээсэн нь хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа улам бэхжих, цэргийн итгэлцэл нэмэгдэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс, Вьетнамын ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт харилцаатай бөгөөд хүнд хэцүү цаг үед харилцан бие биенээ дэмжиж ирснийг дурдахад таатай байна. Цаашид хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна....” гэж цохон тэмдэглэв.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчин, Монгол Улсаа сурталчлах талаар цахим танилцуулга үзүүлснээс гадна тус улсын их дээд сургуульд суралцаж буй оюутнууд урлагийн тоглолт сонирхуулав.
Батлан хамгаалахын атташе хурандаа Б.Сайнболд
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
2 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.