0

Монгол Улсад “ХУРАНДАА” цол олгож эхэлсний 88 жилийн ойн өдөр өчигдөр тохиосон. Энэхүү түүхэн өдөр Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Орхон аймагт ажиллаж, БНМАУ-ын маршал Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөсний зэрэгцээ тус аймгаас төрөн гарсан бэлтгэл, чөлөөнд байгаа, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагад ажиллаж буй хурандаа нартаа хүндэтгэл үзүүлэв.
Ташрамд дурдахад хурандаа цолыг Улсын Бага хурлын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1936 оны гуравдугаар сарын 2-ны өдөр олгож эхэлсэн түүхтэй билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.