dobu.mndobu

Энхийг сахиулагчид 5 сая төгрөг хандивлав

Энхийг сахиулагчид 5 сая төгрөг хандивлав

БНӨСУ-д НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Т.Уламбаяр захирагчтай мотобуудлагын батальоны хамт олон дэд хурандаа Т.Батгэрэлийн хүүгийн эмчилгээнд зориулж 5 сая төгрөгийн хандив өргөлөө. Энхийг сахиулагчдынхаа сэтгэл шингэсэн мөнгөн тусламжийг ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав түүнд гардуулж, хүүд нь түргэн эдгэрэхийн ерөөлийг дэвшүүлэв.

Дэд хурандаа Г.Батгэрэл нь Хэнтий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицероор ажилладаг ба түүний бага хүү Б.Цэгцбилиг нь ясны болон зөөлөн эдийн хорт хавдрын улмаас эмчлэгдэж байгаа юм.

Энэ үеэр дэд хурандаа Г.Батгэрэлийн сэтгэгдлийг сонсоход “Хүү маань өнгөрсөн оны 8 дугаар сараас БНХАУ-д эмчилгээ, оношилгоонд хамрагдаж арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шилбэ, өвдөг, тойг солиулах мэс ажилбар хийгдсэн. Энэ хугацаанд эхнэр маань байнга сахиж байгаа. Бидэнд чин сэтгэлийн дэмжлэг, тусламж үзүүлж буй иргэд, түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ бие бүрэлдэхүүн, энхийг сахиулагчдадаа талархаж байгаагаа илэрхийлье. Хүүгийн маань эмчилгээ маш үр дүнтэй болж байгаа бөгөөд цаашдын эмчилгээнд 120 сая төгрөг шаардлагатай байна. Иймд бидэнд элэг бүтэн амьдрал бэлэглэж, дахин сэтгэлийн дэм үзүүлж туслахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэсэн юм.

Дэд хурандаа Т.Батгэрэл, түүний эхнэр Н.Цэцэгсайхан нартаа сэтгэлийн дэм хайрлаж, мөнгөн дэмжлэг үзүүлэхийг иргэн, цэргийн алба хаагч Та бүхнээсээ хүсье.

Данс: ХААН БАНК, 5094050148 тоот данс, Т.Батгэрэл.

Харилцах утасны дугаар: 99983627

Хурандаа Б.ОТГОНБАЯР

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.