dobu.mndobu

Шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдад ажиллалаа

Шуурхай бүлэг Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдад ажиллалаа

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумдад ажиллав. Энэ үеэр орон нутгийн удирдлагуудтай нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, тулгамдаж буй асуудлуудыг сонсжээ.

Малчдын зүгээс өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах, малчны зээл олгох, бензин шатахууны хомсдолтой байгаа зэрэг асуудлууд нэн тэргүүнд тулгамдаж байгааг учирласан юм. Шуурхай бүлэг дээрх асуудлуудыг аймгийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэж ажиллахаа мэдэгдэв. Мөн улсын онцгой комиссын болон аймгийн удирдлагаас өгч буй малчдад олгох өвс, тэжээлийн тусламжийг зудын эрсдэл өндөр, нэн шаардлагатай сумдад ахиу хуваарилах зохион байгуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлсэн юм. Хүрээмарал, Бууцагаан сумдын нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтож, мал бэлчээрлэн идээшлэх боломжгүй байна.

Сайд Г.Сайханбаяр улсын онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэж бодит байдал, малчдаас ирсэн санал хүсэлтийг Засгийн газрын түвшинд хүртэл уламжилж ажиллахаа илэрхийлэв.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.