dobu.mndobu

Хүнсний ногоо, ургамлын тос, тахиа гахайны мах өөхний импорт өсжээ

Хүнсний ногоо, ургамлын тос, тахиа гахайны мах өөхний импорт өсжээ

2024 оны эхний 11 сард өтгөрүүлсэн сүү, өндөг, цагаан будааны импорт өмнөх оны мөн үеэс буурсан бол хүнсний ногоо, ургамлын тос, тахиа гахайны мах өөхний импорт өсжээ.

бичвэр нарын зураг байж магад

Монгол Улс 2024 оны эхний 11 сард импортоор нийт 10567.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 2191.3 сая ам.доллараар буюу 26.2 хувиар өссөн байна.

2024 оны эхний 11 сар 43.3 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 6.9 % өссөн байна.

бичвэр нарын зураг байж магад

2024 оны эхний 11 сард экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 12726.0 сая ам.доллар буюу 87.2 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 857.8 сая ам.доллар буюу 5.9 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 388.2 сая ам. доллар буюу 2.7 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 95.7 хувийг эзэлж байна.

2024 оны эхний 11 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 25163.5 сая ам.доллар болж 2023 оны мөн үеэс 2976.3 сая ам.доллар буюу 13.4 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 4029.3 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.

Эх сурвалж: ГЕГ

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.