dobu.mndobu

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 градус, нойтон цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 градус, нойтон цас орно

  Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

8-9-нд шилжих шөнө Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар, 9-ний өдөр Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 

Арваннэгдүгээр сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар 0…-5 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -2…-4 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

Хуваалцах:

|
Хоёр иргэн боомоор өвчилсөн нь БАТЛАГДЖЭЭ

Хоёр иргэн боомоор өвчилсөн нь БАТЛАГДЖЭЭ

2 цагийн дараа

Сэтгүүлч Л.Хонгорзул

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

37 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Хоёр мертийн гүн нүхэнд унасан иргэнийг гаргажээ

Хоёр мертийн гүн нүхэнд унасан иргэнийг гаргажээ

5 цагийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Төрийн нарийн тогтдоггүй Төрийн сайд Ч.Номин

Төрийн нарийн тогтдоггүй Төрийн сайд Ч.Номин

6 цагийн өмнө

Сэтгүүлч Л.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.