dobu.mndobu

Л.Энх-Амгалан: Ээж, аавынхаа тэтгэврийг барьцаалж зээл авдаг “шимэгчдээс” салах хүсэлт хүргүүллээ

Л.Энх-Амгалан: Ээж, аавынхаа тэтгэврийг барьцаалж зээл авдаг “шимэгчдээс” салах хүсэлт хүргүүллээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ахмад настнуудын тэтгэвэртээ холбоотойгоор хамтарч ажиллах хүсэлтээ Монголбанканд хүргүүлжээ.

Энэ тухайгаа тэрбээр "Ахмад настны тэтгэвэр бол залуу насаа улс орныхоо хөгжилд зарцуулан нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа эргэж авч байгаа, амьжиргаагаа залгуулдаг ганц баталгаа нь. Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас 420.9 мянган хүн тэтгэвэр авч байгаагийн 60 хувь нь тэтгэврийн зээлтэй.

Ахмадууд тэтгэврийн зээлээ өөртөө зарцуулах биш, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр, байр, машин худалдан авахад нь барьцаалаад зээлчихдэг. Банкны картыг нь хүртэл аваад тэтгэврийг нь өгдөггүй “шимэгчид” манай улсад байна.

Ингээд л эдийн засгийн эрх чөлөөгөө боомилуулж, гар дээрээ авах нэг ч төгрөггүй болж, ядууралд өртдөг. Арилжааны банкнууд тэтгэвэр барьцаалсан зээлийг 24 хүртэл сараар олгодог. Иймд ахмад настны нийгмийн хамгааллын баталгааг хангах зээлийн хугацааг 12 хүртэл сар болгох, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны тушаалаар батлагдсан “Өр, орлогын харьцааг тооцох аргачлал”-д өөрчлөлт оруулж өр, орлогын харьцааг зохистой хэмжээнд хүргэх чиглэлээр хамтран ажиллахыг хүсэлтийг Монголбанканд хүргүүллээ" хэмээлээ.

Хуваалцах:

|
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрнэ

19 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.