dobu.mndobu

Оюуны олимпод монголчууд үнэмлэхүй ялалт байгууллаа

Оюуны олимпод монголчууд үнэмлэхүй ялалт байгууллаа

АНЭУ-ын Дубай хотод  жилд нэг удаа зохиогддог "Memoriad-2024" World Mental Olympics буюу “Оюуны олимп” нь гурван өдөр үргэлжиллээ.  Оюуны олимпод 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 12 төрлөөр өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээнд монгол тамирчдын гаргасан амжилтыг дурдаж байна. Монгол Улсын баг тамирчид тэмцээний нийт хүртэх ёстой 36 медалиас 35-ыг хүртсэн үнэмлэхүй ялалтыг байгуулсан билээ.

 "Оюуны Олимп"-н рекордыг шинэчлэгч, олимпын аваргууд төрлөө


"ОЮУНЫ ОЛИМП"-ын ой тогтоолтын төрөл болох "Тоо дүрс тохируулах" төрөлд бага (13 хүртэл нас) болон насанд хүрэгчдийн (13-аас дээш нас) ангилалд медалийн эзэд боллоо. 

Насанд хүрэгчдийн ангилал: 
АЛТ: Н.Мөнхшүр - 269 оноо
МӨНГӨ: Э.Үүрийнцолмон - 259 оноо
ХҮРЭЛ: Н.Энхшүр - 257 оноо
Бага насны ангилал: 
АЛТ: Т.Тунгалагжаргал - 75 оноо
МӨНГӨ:О.Ирмүүн - 35 оноо
ХҮРЭЛ: М.Гэгээн-Оюун - 32 оноо

Ийнхүү ой тогтоолтын хоёр удаагийн Дэлхийн Аварга, Олон Улсын Их Мастер Н.Мөнхшүр "Оюуны Олимп"-н рекордыг шинэчилж Гиннесийн номд дахин бичигдэхээр боллоо.

Ц.ОЮУН-ЭРДЭНЭ, Т.ТУНГАЛАГЖАРГАЛ НАР ОЮУНЫ ОЛИМПЫН АВАРГА БОЛЛОО

"ОЮУНЫ ОЛИМП"-ын хамгийн сүүлийн төрөл болох сонсголын ой тогтоолтыг шалгасан "Дуут цифр" төрлийн дүн гарч бага болон насанд хүрэгчдийн ангилалд медалийн эзэд болсон юм.
Насанд хүрэгчдийн ангилал: 
АЛТ: Ц.Оюун-Эрдэнэ - 175 цифр
МӨНГӨ: Н.Энхшүр - 164 цифр
ХҮРЭЛ: Ц.Номин-Эрдэнэ - 162 цифр
Бага насны ангилал: 
АЛТ: Т.Тунгалагжаргал - 60 цифр
МӨНГӨ: М.Гэгээн-Оюун - 38 цифр
ХҮРЭЛ: О.Ирмүүн - 22 цифр

Мөн тэмцээний 8 дахь төрөл болох цээж бодолтын "Mental Calendar Dates" буюу 60 секундын хугацаанд дэлгэцэн дээр гарч ирэх он, сар, өдөр долоо хоногийн ямар гараг болохыг аль болох олныг алдаагүй тооцоолох зорилготой “Хүн хуанли” төрөлд манай багийн түргэн бодолтын тамирчин Э.Мөнхбаатар 60 секундэд 53 өдөр тооцоолж бодсоноор шилдэг 5 тамирчны нэгээр шалгарлаа.
 

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

7 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.