dobu.mndobu

Ж.Энхбаяр:  Малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь малчдын орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл

Ж.Энхбаяр:  Малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгох нь малчдын орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр (2024.12.10) хуралдаж, төсвийн төслүүдээс гадна Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяраас дараах асуултыг асуулаа. 


Тэрбээр, “Мал, мах бэлтгэн нийлүүлэх мэдээлэл сонссон. Энэ хүрээнд малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлэх юм бэ. Мах бэлтгэн нийлүүлнэ гэж байгаа. Үүнтэй холбогдуулан тодорхой ямар үйл ажиллагаа явуулах юм бэ гэж асуумаар байна. Мөн мал, махны үнэ ямар шалтгаанаар зааг ялгаатай байгаа юм бэ. Малчны гар дээр нэг өөр, Дэнжийн мянга, экспорт бүгд л өөр байгаа шүү дээ” гэлээ.

Уг асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: 

"Мал аж ахуйн салбар байгалийн эрсдэлд эмзэг байгаа нь өнгөрсөн оны зуднаар харагдсан. 8.1 сая орчим толгой мал хорогдсон харамсалтай үйл явдал болсон. Малчдын орлогыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл бол малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах юм. Нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгох ажлыг “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна. 
Мөн өөр нэг хүчин зүйл нь мах, ноолуурын экспорт. Махны экспортыг бүх шатанд урамшуулах хэрэгтэй. Нэг үеэ бодвол харьцангуй шинэ, үнэтэй зах зээлд монгол мах, ноолуур гарч эхэлсэн. Монголын ноолуур дэлхийн хамгийн нэр хүндтэй брэндийн түүхий эд болж байна. Мах Араб, Ойрхи дорнод, Зүүн өмнөд Ази гэх мэт орнуудад худалдаалагдаж байна. Тиймээс экспорт дагаж малчдын орлого өснө гэж үзээд экспортод бүх талаар анхаарлаа хандуулна. 
Дотоодын махны үнэ бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр явж байгаа. Төрийн оролцоо буюу нөөцийн мах бэлтгэх хэмжээнд үнийн ерөнхий чигийг гаргахад оролцож байна. Энэ бол зөвхөн төрийн оролцох дээд оролцоо нь энэ, бусдаар бол барих, тогтворжуулах боломж байхгүй. Нэг үеэ бодвол мах үнэтэй, экспортын бүтээгдэхүүн болсон. Энэ жил наанадаж 100 мянган тонн мах экспортод гаргана. Үүнийг дагаад нэлээд валютын орлого орох байх. Энэ орлогын 60-70 хувь нь шууд малчны гар дээр очиж байгаа нь сайшаалтай. 
Нөгөөтээгүүр сайн малчдын бодлогыг эргэж харах цаг болсон. Тоо толгой бус, чанар, ашиг шимийг нь харахгүй бол олон мянган малтай иргэд эргэлтэд оруулахгүй хүлээж байгаад ихэнхийг нь зуднаар алдсан тохиолдол гарч байна. Тиймээс мал бордох олон аж ахуй нэгжүүдийг бий болгож өсвөр малуудыг экспортын чиг баримжаатай эргэлтэд оруулах шаардлага үүсэж байгаа” хэмээн хариуллаа.
 

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

ТАНИЛЦ: Цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах заавар

1 өдрийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.