0
Огноо2024-12-12
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Литэй уулзаж, Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалт, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллах талаар саналаа солилцлоо. Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Үндэсний орон сууцжуулалтын үндэсний хороог байгуулан ажлын хэсгийн уулзалтуудыг хийж, бодлого, стратегиа нэгтгэн ажиллаж байгаа билээ.
Засгийн газраас 2024 онд 499.5 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, Монголбанк орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрт зориулж арилжааны 9 банканд хуваарилж, тус эх үүсвэрээр 5291 иргэн ипотекийн зээлд хамрагдсан.
Тэгвэл Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Жилд 20 мянга орчим иргэн орон сууцны зээлд хамрагдаж, гуравны нэг нь хөнгөлөлттэй зээлд, гуравны нэг нь арилжааны зээлд хамрагдаж, үлдсэн хэсэг нь зээлд хамрагдаж чадалгүй үлддэг. Дэлхийн банктай гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрт хамтран ажиллаж байгаа.
Цаашид ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэн, өрхийн орллогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцны тогтолцоог урт хугацаанд бий болгоход эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр талууд санал солилцлоо.
Монгол Улс цаашид улсын төсвөөс санхүүжих суурь тэтгэвэр, цалин хөлс, төлсөн шимтгэлтэй уялдаатай Тэтгэврийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн 3 давхаргатай байхаар загвар боловсруулжээ. Мөн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус яам боловсруулж УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар ажиллаж байна. Дэлхийн банктай тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хамтран ажиллаж, актуарын тооцоолол хийлгэж, урьдчилсан тайлан мэдээг зөвлөх актуарч авах саналтай байгаагаа хэллээ.
Хуваалцах:
Ахлах ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн долоо хоног цахимаар хичээллэнэ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: 2025 оны төсвийг эцэслэн баталлаа
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Үндэсний шигшээ багийн тамирчид 2024 онд нийт 79 медаль хүртжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
"Тэнгэрлэг туульс" шинэ орчуулгаар уншигчдад хүрч эхэллээ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн цахим бүртгэл эхэллээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өнгөрсөн шинэ жилийн баяраар 529 хүн ХӨЛДӨЛТИЙН улмаас эмнэлгийн тусламж авч байжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол боксчид ААШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Толгойт, МҮОНРТ, Шархад, Хайлааст зэрэг цэгүүдэд агаар их бохирдолтой байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхийлөгч сүүний чиглэлийн фермүүдэд ажиллалаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цахилгаан шатанд гацсан охидыг аюулгүй гаргажээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
7 настай У.Ухаанбилэг шатрын АЗИ ТИВИЙН АВАРГА боллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Цахилгааны хязгаарлалт нь өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна"
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.