dobu.mndobu

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших хүсэлтийг бүртгэж байна

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвших хүсэлтийг бүртгэж байна

Монголбанк /Төвбанк/-ны тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд заасны дагуу Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх тухай сонгон шалгаруулалтын зарыг толилуулж байна. Холбогдох хуульд заасан шаардлагыг хангах нэр дэвшигчид доор дурдсан мэдээлэл, танилцуулгаа Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны 03 дугаар тогтоолоор баталсан маягтын дагуу бүрдүүлж ирүүлнэ үү.

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-Банк, санхүү, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн;

-Монгол Улсын 30-аас дээш насны иргэн;

-Ял шийтгэлгүй;

-Банк, санхүү, эдийн засаг, хууль зүйн мэргэжлээр магистрын болон түүнээс дээш зэрэг, цолтой;

-Банк, санхүүгийн салбарт ашиг сонирхлын зөрчилгүй.

 БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшүүлэх тухай хүсэлтийн маягтыг холбогдох QR кодыг уншуулж, эсхүл энд дарж татан авна уу.

ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ БА БҮРТГЭХ

Нэр дэвших тухай хүсэлт, бүрдүүлсэн баримт бичгийг 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 17.30 цаг хүртэл Эдийн засгийн байнгын хороонд Төрийн ордны шуудангаар, цахимаар хүлээн авч байна.

Утас: 51-265150, 99175774, 95154730

Email: Uugantsetseg@parliament.mn, Shijirmunkh@parliament.mn

Эх сурвалж: Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ажлын алба

 

Хуваалцах:

|
ЦДБЭЧ-ын түүхт 92 жилийн ой тохиож байна

ЦДБЭЧ-ын түүхт 92 жилийн ой тохиож байна

10 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн байна

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

10 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.