dobu.mndobu

Г.Анужин олон улс, дэлхийн тэмцээний арав дахь цомоо өргөлөө

Г.Анужин олон улс, дэлхийн тэмцээний арав дахь цомоо өргөлөө

Бид өмнө нь ой тогтоолт, түргэн бодолтоор хичээллэдэг Г.Анужин охинтой ярилцаж байсан билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн 2-р сургуулийн 4а ангийн сурагч Гантулгын Анужин Энэтхэг улсад болсон Цээж тоолол, соробан сампингийн олон улсын тэмцээнээс мөн алтан цом хүртжээ. 

Тодруулбал, Энэтхэг улсын Шинэ Дэли хотод “UCMAS INTERNATIONAL COMPETITION 2024" тэмцээн зохион байгуулагдсан. Уг тэмцээнд бяцхан тамирчин Г.Анужин оролцож, 30 гаруй улсын 7500 гаруй хүүхэдтэй өрсөлдөн тэргүүлж, Алтан цомын эзэн болсон байна. Мөн тэрбээр,Өмнөговь аймгаас хамгийн өндөр чансаагаар тус тэмцээнд оролцсон аж. Ийнхүү АНУ, Малайз, Энэтхэг гэх мэт олон улсад зохиогдсон дэлхийн чансааны тэмцээнүүдэд амжилттай оролцож арав дахь алтан цомоо өргөөд байна. 

Г.Анужин охин бидэнд цахим шуудангаар дамжуулан сэтгэгдэл өндөр байгаагаа мөн илэрхийлсэн юм. Монгол Улсаас оролцсон баг тамирчид энэ сарын 25-ны өдөр эх орондоо ирэх юм байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.