1
Өнөөдөр /2024.12.17/ "Этик" продакшны жүжигчин С.Одбаярын хүн зодож буй бичлэг цахим орчинд цацагджээ.
Энэ талаар түүнтэй холбогдож тодруулахад "Мэдэхгүй байна. Тийм зүйл байхгүй. Би тус бичлэгийг үзээгүй" хэмээх тайлбарыг өгөв.
Харин тус хэрэгтээ холбогдуулан “Этик” продакшны захирал, СТА А.Энхжин цахим хуудастаа "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө продакшныхаа жүжигчний өмнөөс ёс зүйгүй үйлдэл гаргасанд уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл ажлын бус цагаар хувь хүний өөрийн асуудал болсон бөгөөд Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон" гэжээ.
Хэргийг Цагдаагийн ерөнхий газраас бүртгэлд оруулж шалгана хэмээв.
Жүжигчин С.Одбаяр нь КУДС-ийг төгссөн бөгөөд өдгөө "Этик" продакшны жүжигчнээр ажилладаг нэгэн юм.
“Этик” продакшн нь анх 2018 онд байгуулагдаж зургаа дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй. Тус продакшны захирлаар СТА А.Энхжин, найруулагч, зохиолч, жүжигчнээр Г.Даваазул, жүжигчнээр С.Одбаяр, Ж.Батбаяр, З.Төмөрхүү, А.Баярхүү зэрэг хүмүүс ажилладаг аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.