0
Огноо2024-12-17
Ерөнхийлөгчийн өчигдөр (2024.12.16) гаргасан захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг нь Хавдар судлалын төв 2-ыг байгуулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах аж. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэхүү шинэ эмнэлэг нь СХД-ийн нутаг дэвсгэрт байгуулах 95,308 мкв бүхий хавдрын эрт үед илрүүлэх, үзлэг оношилгоо явуулах, эмчлэх, судалгаа шинжилгээ явуулах эрүүл мэндийн цогцолбор төв байх юм. 2025оны төсөвт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр хөрөнгө мөнгийг тусгасан.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр, "Манай улсын хувьд хавдрын нөхцөл байдал хүнд байгааг хүн бүр мэдэж байгаа. Шинээр "Хавдар судлалын төв 2"-ыг барихад 4-5 жилийн хугацаа шаардах байх. Энэ хугацаанд одоо тусламж үзүүлж байгаа ХСҮТ-ийг өргөтгөж, тусламж үйлчилгээг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа. Тиймээс ирэх оны төсөвт шаардлагатай төсөв мөнгийг тусгасан.
Мөн шинээр Хавдар судлалын төв 2-ыг барьж байгуулахад онцгой анхаарч, дэмжиж ажиллаж байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархаж байгаагаа илэрхийлье" гэлээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Ажлын хэсгийг байгуулж, өөрийн ивээлдээ авсан Ерөнхийлөгчид юун түрүүнд талархаж байна. Шинэ эмнэлэг барих хүртэл хавдрын ачааллаа бууруулах зорилгоор ирэх оны төсөвт 17 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ хүрээнд одоо ажиллаж байгаа хавдрын эмнэлгийг өргөтгөх, өөр бэлэн байгаа эмнэлгийг авч агшиглах чиглэлд ажиллаж эхэлсэн. Мөн шинээр баригдах Хавдар судалын төв-2 бол зүгээр эмнэлэг биш, цогцолбор төв байна. Монгол хүн дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг, орчин үеийн тоног төхөөрөмжөөр авах боломж бүрдэнэ. Үргэлжлээд боловсон хүчин бэлтгэх ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна" гэсэн юм.
Хуваалцах:
Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дундажаас 3.6 дахин бага байна
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
УОК: НОК-ын шуурхай штабыг байгуулж 24 цаг тогтмол хяналт тавьж ажиллах чиглэл өглөө
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-нд Монголын 10 тамирчин өрсөлдөнө
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Т.Мөнхсайхан: "Хавдар судлалын төв 2"-ыг барихад 4-5 жилийн хугацаа шаардах байх
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шархад, Хайлааст, Баянхошуунд агаарын чанар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жүжигчин С.Одбаяр: Би бичлэг үзээгүй, тийм зүйл байхгүй
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүг “БӨРТЭ ЧОНО 2024” -д нэр дэвшүүлжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦЕГ: 14 настай охин үе тэнгийн хүүхдээ зодсон, хүүхэд хамгааллын баг ажиллаж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
О.Батбаяр: Хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй байх нь амь насыг нь золионд гаргаж буйтай адил
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1-2-р ангийнхан энэ долоо хоног дуустал хичээллээд амарна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -10 градус хүйтэн байна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батсуурь: Шинэ хотуудыг анхнаас нь хүнд ээлтэй, ямар ч алдаагүйгээр барихад анхаарна
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх утааг ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ чиглэл өгчээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хайлааст, Баянхошуунд агаарын чанар 500 давж "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх сарын 1-нээс торгуулиа төлөөгүй жолоочийг албадан ажил хийлгэнэ
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Амины орон сууцны мэдээллийн төвийг нээнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ховд аймгийн Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Аавтайгаа уулзаж амжаагүй сэтгэл энэ дуунд шингэсэн
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.