dobu.mndobu

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дундажаас 3.6 дахин бага байна

Монгол Улсын хөдөлмөрийн бүтээмж дэлхийн дундажаас 3.6 дахин бага байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн холбоо хамтран үндэсний бүтээмжийн үзэл баримтлалыг тодорхойлж,  үндэсний хэмжээнд бүтээмжийн хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилго бүхий "Бүтээмжийн хувьсгал" чуулганыг өнөөдөр /2024.12.17/ зохион байгууллаа.

May be an image of 2 people, people studying and text

Чуулганаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

 May be an image of 2 people, dais and text

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн дундаж бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, БНСУ-аас 5.4 дахин бага байна. Хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс шууд хамааралтай. Манай улсад уул уурхай, мэдээлэл технологийн салбар хамгийн их бүтээмжтэй, цалин өндөр байна. Тиймээс БҮТЭЭМЖИЙН ХУВЬСГАЛЫГ өрнүүлж,төр, хувийн хэвшлийн бүх түвшинд бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалт, арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлнэ. Оюуны хөдөлмөрийг дэмжиж, цахим болон зайнаас ажиллах ажлын байрыг нэмэгдүүлж, Монгол хүний хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлсийг жил бүр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүх түвшинд баримталсан зохистой ажлын байрыг бий болгож, бүтээмжийн экосистемийг бий болгохоор төлөвлөн ажиллана" гэлээ.

Хуваалцах:

|
Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар хорт хавдраа "ялжээ"

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.