dobu.mndobu

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Эгэл залуугийн шүлгээр бүтсэн "Хуарангийн шөнө"

ДУУ ТӨРСӨН ТҮҮХ: Эгэл залуугийн шүлгээр бүтсэн "Хуарангийн шөнө"

Та бидний дурсамжийн аль нэг хэсэгт оршсоор байдаг гайхалтай дуунуудын бий болсон түүхийг цувралаар хүргэж буй. Энэ удаад Х.Соёмбын үг, МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржавын аялгуу “Хуарангийн шөнө” дууг онцолж байна.

Цэргийн амьдрал, өдөр хоногуудын уртад ээжийгээ, амраг хайртыгаа санаж, оройн сэлүүхэн агаарт цуурайттал дуулж алхах цэрэг эрсийн дуу бол "Хуарангийн шөнө" мөнөөс мөн. Зарим ярианаас сонсохнээ нулимсаа барьж дийлэлгүй дуулсаар байдаг ч гэж ярилцдаг нь учиртай биз. "Ирэх шувуудаар үгээ дайгаад Идэрхэн нас минь жавхаажна аа" гэж дуулаад хаврын гурван сарыг ес болсон юм шиг мэдэрсээр өдөр хоногийг тоолно. Үнэхээр тэр сэтгэлийн байр байдлыг яг оноод биччихсэн шүлэгтэй, яг цав таарсан аялгуутай дууны түүх харин тун энгийн аж.

Монголчуудын дунд хит болж, зуун дамжин дуулагдсан дуунуудын тухай МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Магсаржав, түүний гэргий МУСТА, яруу найрагч, их эмч Ж.Ганчимэг нарын хамтран гаргасан “Айсуй” хэмээх ном бий. Эл номд өгүүлсэн “Хуарангийн шөнө”  дуу төрсөн түүхээс хэсэгчлэн авч та бүхэнд хүргэе.

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Айсуй” номдоо өгүүлэхдээ, 

"БНХАУ-аас амралтаараа Монголд ирсэн үе юм, 2007 он. Цэргүүд гитар тоглоод дуулмаар юм шиг цэргийн сэдэвтэй ая би зохиосон байсан юм. Тэр аяа С.Жавхланд сонсготол "Наадах чинь яг миний дуу байна" гээд Соёмбо гэж шүлэг бичдэг залууг дуудлаа. Үнэхээр авьяастай залуу байсан шүү. Утсан дээрээ аяа бичиж авч яваад маргааш өглөө
нь Жавхланд шүлгээ өгсөн байна лээ. Өнөөх шүлгийг нь уншиж үзтэл яг л мөн байсан. Х.Соёмбо гэж гайхамшигтай мэдрэмжтэй залуу. Яруу найрагч биш зүгээр л нэг энгийн залуу шүү дээ. Нэг үгийн засвар оролгүй шууд дуулагдсан. Одоо хаа газар хүн болгон дуулдаг сайхан дууны түүх ийм юм" гэжээ.


ХУАРАНГИЙН ШӨНӨ     Үг: МУСТА Х.Соёмбо


Холын тэртээх уулсын цаахна даа
Хонгор минь чи сайн сууна уу
Хилийн манаанд алсхан байгаа ч
Дэргэд чинь байгаа шүү сэтгэл минь


Дахилт:
Эх нутгийн алтан хилийн
Эр цэрэг нь би шүү дээ
Хайртай орныхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ


Цэргийн дуутай буйдхан хуарангаас
Цэцэгхэн чамдаа тэмүүлэхдээ
Ирэх шувуудаар үгээ дайгаад
Идэрхэн нас минь жавхаажнаа


Дахилт:
Эх нутгийн алтан хилийн
Эр цэрэг нь би шүү дээ
Хайртай орныхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ


Уугуул нутаг минь жаргалтайхан
Угтаад ээж минь нулимстайхан
Ус нь өрөмтдөг шаргал намраар
Удахгүй очихыг минь хүлээн байгаа даа


Дахилт:
Эх нутгийн алтан хилийн
Эр цэрэг нь би шүү дээ
Хайртай орныхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ


Хайртай Монголынхоо төлөө
Халуун тангарагтай амь шүү дээ


2007 он

Хуваалцах:

|
Автын осол гарч нэг хүн амиа алджээ

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

Ирэх сарын 1-нээс тэтгэврийг 6 хувиар нэмнэ

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн байна

28 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.