dobu.mndobu

Гудамжинд хэвтэж байхад хэн ч дуудаж сэрээсэнгүй

Гудамжинд хэвтэж байхад хэн ч дуудаж сэрээсэнгүй

Бид нэгэн ажиглалт хийхээр явган хүний зам дагуу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүний дүр эсгэн сандал дээр хэсэг хугацаанд хэвтсэн юм. Улмаар зөрж өнгөрөх хүмүүс ямар хариу үзүүлэхийг ажиглалаа. 


5-10 минут олны хөдөлгөөн дунд хэвтэхэд ганц нэг хүн л “энэ одоо хөлдлөө шүү дээ” гэж хэлэхээс хэтрээгүй юм. Хэдий богино хугацаанд хэвтсэн ч гэсэн маш их даарч байсан. Эхэндээ зөрж өнгөрөх хүмүүс нэг л сэжиглэнгүй зөрж байгааг мэдэрч байсан ч хэсэг хугацааны дараа хүйтнээс болоод элдэв зүйл бодогдохгүй болж энгэрээ улам хумьдаг юм билээ. Тэгээд хэн ч дуудахгүй хэсэг хэвтээд босохдоо эрүүл хүнийг дуудахгүй байх ч яах вэ, согтуу хүнийг энэ хугацаанд орхиход л хөлдөх юм байна гэдгийг мэдэрсэн юм. -20 хэмд хүн 20 орчим минут хэвтэхэд л осгох аюултай. Иймээс хамт яваа нэгэндээ анхаарал тавьж, хувь хүн ч өөрөө согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг ухамсарлах нь зүйтэй.

 


Арван хоёрдугаар сар гаруут л албан байгууллага, найз нөхдийн шинэ жилийн баярууд эхэлдэг. Жилдээ ганц тэмдэглэдэг эл баярыг “бусад өдрөөс арай өөрөөр уух өдөр” ч гэж нэрлэдэг нь үнэний ортой. 
Нэг талдаа удаан уулзаагүй найз нөхөд гэр бүлийнхний халуун дулаанаар цуглах баяр, мөн байгууллагын хувьд алдаа, оноогоо ярилцан дүгнэж цэгнэсээр дараагийн жилээ ч төлөвлөдөг боломж гэж болно. Тиймдээ ч шинэ жилийн баярт багагүй ач холбогдол өгдөг. 
Ямарваа нэг шинэ жилд оргилуун дарс, шар айраг, архи, дарс байхгүй байна гэж үгүй. Нэмээд манайхан хэтрүүлэх дуртай. Шинэ жилийн хүлээн авалт боллоо, шагнал урамшуулал, тоглолт боллоо. Ардаас нь залгаад чөлөөт цаг гарна, бүжиглэнэ, доргино. Мэдээж гараад хэсэг хэсгээрээ нийлж аваад караоке орно. Хачирхалтай нь үргэлжлүүлэн уусаар л байдаг. 


Өнгөрсөн жилүүдэд архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн гэмт хэргийн тоо буурахгүй байсан тул архиар шахахыг хориглох хүртэл хууль гарсан. Энэ нь үр дүнгээ өгч сүүлийн арван жилд анх удаа монголчуудын архины хэрэглээ буурсан үзүүлэлт, статистик үзүүлэлт гарсан байдаг. 


“2024 оны 12 сарын эхний арав хоногийн байдлаар, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн нийт 358 хүн ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авсан байна. Нийт тохиолдлын 274 нь эрэгтэй, 84 нь эмэгтэй. Мөн эдгээр өдрүүдэд нийт 14 хүн осголт, хөлдөлтийн улмаас ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ. Үүн дотор 0-18 насны 3 хүүхэд байгаа юм. Осголт, хөлдөлтийн улмаас тусламж үйлчилгээ авсан иргэдийн 3 нь согтууруулах ундаа хэрэглэсэн өгүүлэмжтэй байна” гэж ГССҮТ-өөс мэдээллээ.


Мөн үүн дээр нэмээд ГССҮТ Яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Нацагбадам:


-Арван хоёрдугаар сар гарснаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэмтэж бэртсэн дуудлага ихэссэн. Манай төв дээр ирж буй иргэдийн тодорхой хувь нь албан байгууллагын шинэ жилийн үйл ажиллагааны үеэр болон дараа нь бэртэж гэмтсэн байгаа юм. Тэр дундаа явганаас унаж бэртэх, нам болон өндөр газраас унах, маргалдсаны улмаас нэгнийгээ гэмтээсэн зэрэг тохиолдол голлож байна. Хамтарч ажилладаг, итгэдэг, нөхөрлөдөг нэгэн хүртэл согтуудаа нэгийгээ архины шилээр цохиод авдаг. Агсам тавиад баруун зүүнгүй нүдчихсэн тохиолдол ч их байдаг.  Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж өөрийгөө удирдах чадваргүй болсон үедээ гудамж талбайд унаж, биеийн аль нэг хэсгээ хөлдөөх болон осгох тохиолдол ч ихсээд байна. Тэдгээр иргэд голдуу гоёлын хувцаслалттай хэт нимгэн байдаг. Иймээс иргэд аль болох баяр ёслолын өдрүүдэд зузаан хувцаслах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна” гэлээ.

Сайхан дуулж бүжиглээд баярын үйл ажиллагаа дууссан бол зогсоход л эрсдэлээс зуун хувь өөрийгөө хамгаалах юм. Гэтэл хэтрүүлсээр байгаад л хэдхэн хормын дотор ирээдүйн асар их боломжоо алдаж, үүрдийн харуусалтай үлдэх дүр зураг бидний дунд бий болжээ. Тиймээс хэтрүүлээд хэрэггүй гэж өөртөө, хажууд байгаа нэгэндээ, хамт олондоо уриалаарай.

Хуваалцах:

|
Реппер Rooсkie-г тээврийн цагдаагаас шалгаж эхэлжээ

Реппер Rooсkie-г тээврийн цагдаагаас шалгаж эхэлжээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Гудамжинд хэвтэж байхад хэн ч дуудаж сэрээсэнгүй

Гудамжинд хэвтэж байхад хэн ч дуудаж сэрээсэнгүй

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Цас орж агаарын чанар сайжирчээ

Цас орж агаарын чанар сайжирчээ

9 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, цас орно

ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, цас орно

9 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

Автын осол гарч нэг хүн амиа алджээ

6 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

Нийслэлд “Яндангүй бүс” байгуулна

8 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.