1
Огноо2024-12-19
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг тус иргэд эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү тус боомтыг нээхийг эсэргүүцэж буй 20 000 хүний гарын үсэг цуглуулсан талаараа дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаасаа авч үзэх нь байгаль орчноо сүйтгэх, устгах аюулд оруулж буйг тайлбарлав. Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөллийн зүгээс Нарансэвстэйн боомтын бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлыг эхлүүлснээр нэн ховор, ховор амьтан, ургамлын амьдрах орчин доройтож, говийн эмзэг хөрс хөндөгдснөөр шар шороон шуурга нэмэгдэнэ. Түүнчлэн, нэн эмзэг говийн экосистемд гүний ус ашиглан зам байгуулах нь булаг шанд, баян бүрд ширгэх аюултай талаар тэд ярьлаа.
УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санаа бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо болон бусад холбогдох яамдууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өглөө.
Ингэснээр байгаль орчны олон нийтийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэдийн санаа бодлыг тусган байгаль орчин, нийгмийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох цогц үнэлгээ, судалгаанд үндэслэж Нарансэвстэйн боомт нээх эсэх асуудлыг ярих ёстой гэдгийг онцлов. Өөрөөр хэлбэл төр иргэнээ сонсдог, тэдний эрхийг хангадаг байх ёстой. Тиймээс иргэд, олон нийтийн төлөөлөлгүйгээр уг асуудлыг яаралтай хэлэлцэх ямар ч боломжгүй гэлээ.
Хуваалцах:
Реппер Roockie-г 30 хоног БАРИВЧЛАХААР болжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Их хэмжээний мансууруулах эмийг хилээр оруулах гэж байсныг илрүүлэв
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Мялзан, үхрийн арьс товруутах өвчлөлийн вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
М.Анхцэцэг: Өөрийгөө хайрлаж, гэр бүлдээ анхаарч амьдрахаар шийдлээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
62 сая төгрөгийг нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болголоо
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Монголд ажиллах гадаад иргэдийн тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх хуулийн төслийг өргөн мэдүүллээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улсын хэмжээнд 18 мянга орчим өрхийн 7 сая толгой мал оторлож байна
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүд тодорлоо
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийтийн байрууд ажилласан масло түлж байсныг илрүүлжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тэрэлж, Скай ресорт чиглэлд нэмэлт автобус явна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Оюун Ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар шилдэг ажилтнаа байрны урьдчилгаагаар шагнажээ
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Баавгай болохсон" кино Оскарт үлдэж дөнгөсөнгүй
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Реппер Rooсkie-г тээврийн цагдаагаас шалгаж эхэлжээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гудамжинд хэвтэж байхад хэн ч дуудаж сэрээсэнгүй
2 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Мөс цөмөрч, 28 настай залуу машинтайгаа живж нас баржээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цас орж агаарын чанар сайжирчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт -15 градус, цас орно
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Автын осол гарч нэг хүн амиа алджээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.