dobu.mndobu

Монгол тогооч ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ

Монгол тогооч ОУ-ын тэмцээнээс алтан медаль хүртлээ

МОНГОЛ ТОГООЧ ДЭЛХИЙН АВАРГААС ПАСТА ТӨРЛӨӨР АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

 

БНСУ-ын Жежү хотод зохиогдсон Дэлхийн Тогооч Нарын Холбооны нэрэмжит  Олон Улсын тэмцээнд Монголын Тогооч Нарын Холбоо амжилттай оролцлоо.

Тус тэмцээнд оролцсон багийн ахлагч Дорноговь аймгийн Сайншанд хотын “Pearl” рестораны ерөнхий тогооч Т.Лхагвасүрэн, тогооч Б.Билгүүн нар багийн төрөлд хүрэл, ганцаарчилсан төрөлд хүрэл медаль хүртжээ.  Мөн багийн төрөлд М.Ханболор хүрэл медаль, загас, далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль,  Зэвсэгт Хүчний 084 дүгээр ангийн ахлах тогооч Э.Алагнүдэн хүрэл медаль, Gold art restaurant ерөнхий тогооч .Н.Пунцагдордил нар багийн төрөлд хүрэл медаль, загас далайн гаралтай хоолны төрөлд хүрэл медаль, гахайн махны төрөлд мөнгөн медаль тус тус хүртжээ.

Энэхүү тэмцээнээс хамгйин өндөр амжилтыг Г.Бат-Уянга үзүүлжээ. Тэрбээр, тогооч паста төрлөөр алтан медаль хүртсэн юм. Мөн Г.Бат-Уянга нь багийн төрлөөр хүрэл медал авсан бол О.Ариунболд, А.Өнөболд нар шагналт тусгай байрт шалгарчээ.

Хуваалцах:

|
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд

7 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.