dobu.mndobu

Рэппер Roockie-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасжээ

Рэппер Roockie-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасжээ

Рэппер Roockie буюу У.Мөнхбаганын согтуугаар жолоо барьж буй бичлэг энэ сарын 18-нд олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Тус бичлэгийн дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас шалгаж, түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд буруутган 30 хоногийн хугацаатай баривчлах шийдвэр гаргасан билээ.

Мөн У.Мөнхбаганыг Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн хэмээн үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мөн нэг жилийн хугацаатайгаар хасах шийдвэрийг гаргажээ.

Харин бусдыг сошиал орчинд хэл амаар доромжилсон, өдөөн турхирсан асуудалд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс  зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.