1
Огноо2024-12-23
Бүрэн-Өргөө компанийн хэрэгжүүлж буй төсөл болох “Цагаан хаалгаа” хотхонд захиалга өгсөн 500 гаруй иргэн долоон ижлийн турш эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа талаар хэвлэлийн бага хурал өнөөдөр (2024.12.23) боллоо.
Иргэд захиалгын төлбөрөө зуун хувь хийсэн ч байр нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүйгээр барахгүй үлдсэн барилгын засварын ажлаа өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж 85-90 хувийн гүйцэтгэлтэй болгожээ. Гэтэл 2023 онд "барилгаа дуусгаж чадахгүй" гээд тамгаа хүлээлгэж өгөөд арилсан Бүрэн-Өргөө ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар гэгч гүйцэтгэх захирлын албан тушаалд өөрийгөө дахин томилж ард иргэдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулж эхэлжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт Бүрэн-Өргөө компанийн хэрэгжүүлж буй төсөл “Цагаан хаалгаа” хотхонд захиалагчид төлбөрөө 50-100 хувь төлсөн. Гэвч байр нь гэрээд заасан хугацаанд ашиглалтад ороогүй юм. Улмаар иргэд түрээсийн хашаа байшин, нийтийн байранд 3-5 жил амьдарчээ. Мөн энэ хугацаанд байраа хүлээсээр гурван иргэн нас барж, нэг иргэн "галзуурч", нэг иргэн ор сураггүй болоод зогсохгүй залуу гэр бүлүүд ч салсаар байгаа гэдгийг иргэд хэлж байлаа.
Бүрэн-Өргөө ХХК-ийн захирал Д.Зоригтбаатар нь 2023 оны тавдугаар сард захиалагчдад болон УИХ-ын нэр бүхий гишүүн, байгууллагын удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр “энэхүү төслөө санхүүгийн чадамжгүй байгаа учраас цаашид явуулах боломжгүй” гэдгээ хэлсэн аж. Ингээд 2023 оны есдүгээр сард ажлын хэсэг болон дүүргийн төлөөлөгч, хуулийн зөвлөхийн тусламжтайгаар Бүрэн-Өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлыг захиалагчийн төлөөлөгч н.Бямбасүрэн гэх хүнээр сонгож 40-50 хувийн гүйцэтгэлтэй, олон жил царцсан барилгаа захиалагчид хамтран барьж одоогоор 85 хувийн гүйцэтгэлтэй болгожээ. Гэтэл энэ оны арван нэгдүгээр сард Д.Зоригтбаатар захиалагчдын төлөөлөл Бямбасүрэн гэх хүнийг ажлаас халж Д.Зоригтбаатар өөрөө гүйцэтгэх захирал болсон байна. Ингэснээр иргэдийн 20 сарын хүч хөдөлмөр үгүй болоод зогсохгүй цөөнгүй эзэнтэй байрыг давхардуулж зарсан тохиолдол ч гарсан байна.
Энэ удаагийн хэвлэлийн хурлаар иргэд Д.Зоригтбаатар өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилон олон жил гацсаны эцэст урагшилж байсан ажлыг цалгардуулж байгааг эсэргүүцлээ. Төр засаг, хууль хяналтын байгууллага анхааралдаа авч иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж хуурай болон нойтон өлсгөлөн зарлана гэдгээ илэрхийлсэн юм.
Хуваалцах:
XX зууны Монголын түүхийн зарим асуудал "МОНГОЛ ДАХЬ УЛААН ХУВЬСГАЛ"
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл хамгийн ноцтой...
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ИРГЭД: Долоон жилийн турш байраа хүлээсэн гурван иргэн нас барж, нэг иргэн ор сураггүй алга болжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороход бэлэн боллоо
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Багануур ХК 100 сая төгрөгөөр шагнуулжээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
П.Сайнзориг: Иргэдээс ирж буй шүүмжийг хүндэтгэж, хуулийн төслөө татлаа
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цэргийн алба хаагчид Словени Улсад жендэрийн чиглэлээр мэргэшээд ирлээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ирэх сарын 1-нээс автобусанд 1000 төгрөг төлж зорчино
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хорин жил хүлээгдсэн онцгой нөхцлийн нэмэгдэл шийдвэрлэгдлээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Рэппер Roockie-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхонгор аймагт хүчтэй газар хөдөлж нүргэлэх чимээ сонсогджээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны сонсгол зохион байгуулах ажлын хэсэг хуралдана
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Түүхий нүүрс түлж байгаа эсэхийг тусгай техник хэрэгсэл ашиглан шалгаж байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Хүний эрхийн байгууллагуудын уулзалт хэлэлцүүлэг болно
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төв болон баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуу, Хайлаастад агаарын чанар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.