0
И.Ч гэх эмэгтэй Сансарын “Цэ” пабд 30 орчим насны Д.Э гэх залуутай танилцан, хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ. Улмаар И.Ч тухайн залууг гэрлүүгээ дагуулж яван, 28 удаа хутгалуулж нас барсан байна.
Шүүгдэгч мэдүүлэгтээ “...Би найзтайгаа цуг байхдаа 4,5 шил пиво уусан. Дараа нь бид хоёр дахиад 10 пиво захиалсан. Найзыгаа яваагүй байхад бид хоёр тооцоо хийх гэж очсон. Тэгэхдээ бид хоёр хоорондоо задгай хэсэгт нь гарч бага зэрэг ууж сууя гэж ярилцсан. Тэгээд найз маань гарч явсан. Би найзыгаа тамхины өрөө рүү явж байгаа юм байх гээд пивонуудаа авчихаад найзыгаа жаахан хүлээсэн. Найз маань ирээгүй. Манай найзын утас нь цэнэггүй болоод унтарсан байсан. Би задгайд нь гарч ирээд сууж байгаад ариун цэврийн өрөө орсон. Тэгэхэд хохирогчтой зөрсөн. Намайг хараад байсан. Би тэр үедээ нэг их сайн ажиглаагүй, хажуугаар нь гарч явсан. Намайг задгайд сууж байхад “Цэ” пабаас гарч явж таарсан. Би ганцаараа сууж байхад над руу хараад байсан. Би өөдөөс нь харсан. Тэгээд явчих шиг болохоор нь би утсаа оролдоод сууж байсан. Нэг харсан чинь ирчихсэн байсан. “Чи сая хоёулаа явж байсан, найз чинь явсан уу, чи ганцаараа байгаа юм уу” гэсэн. Би “тийм ээ эгчээ, та хоёр хамт суувал суугаач” гэхэд зөвшөөрсөн. Бид 3 нэг ширээнд суусан. Намайг тамхины өрөөнд тамхи татаж байхад хохирогч орж ирээд “манайх руу цуг явъя” гэсэн. Тухайн үед нь би “яах юм бэ эгчээ” гээд өрөөнөөс гарах гэж байхад миний яакнаас татаад өөрийн хувцсаа тайлсан. Миний яакнаас барьсныг нь болиулчихаад ширээндээ очиж суусан. Нэлээд удсаны дараа хохирогч ирж суусан. “Цэ” пабаас гарч явснаа би сайн санахгүй байна. Нэг мэдэхэд намайг сугадаад бид хоёр нэг орц руу орж байсан. Нарийхан коридор шиг юмаар явж байшин руу орсон. Би гэрт нь ороод гудас шиг зүйл дээр хэвтсэн. Тэгээд нэг харахад хохирогч хувцсаа тайлаад ариун цэврийн өрөөнөөс гарч ирж байсан. Миний хувцсыг тайлаад бэлгийн харьцаанд орсон. Шалтгааныг нь би санахгүй байна. Нэг харахад хохирогч над руу хутга бариад дайрч байсан. Би гайхаж, сандарсандаа хутганы ирнээс бариад авсан. Хутгыг гараас нь салгах гэхэд хутгаа хойш нь сугалж авсан. Миний гараас цус гоожиж, халуу оргиж, янгинасан. Хохирогч дахиад над руу дайрахаар нь би сандарсандаа биеэс зайлуулах гээд хойш нь хутгатай нь түлхсэн. Хутга барьж дайраад би хутганаас нь барьж байснаа санаж байна. Над руу дахиад далайхаар нь би сандарсандаа өөрөөсөө зайлуулж түлхэж унагаасан. Нэг сэрсэн чинь цусан дунд байсан. Тухайн үед миний гарыг зүсэхэд би яаснаа санахгүй байна. Цус хараад маш их сандарсан. Миний бие өөрийн болчимгүй үйлдлийн улмаас хүний амь нас хохироосондоо харамсаж байна. Хэдий уучилж болшгүй алдаа гаргасан ч хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Тухайн үед ийм хэрэг болно гэж би бодоогүй. Ямар шалтгааны улмаас ийм үйлдэл хийснээ санахгүй байна.” хэмээн ярьсан байна.
Хэргийн газар байсан гэрчүүдийн мэдүүлэг болон мөрдөн шадгах ажиллагааны үеэр олсон баримтуудаар уг хэргийг үйлдсэн болохыг тогтоосон байна.
Улмаар Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 14 жилийн хорих ял оноожээ.
Хуулийн заалт:
10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Хүнийг:
2.1.онц харгис хэрцгийгээр;
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.3.захиалгаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.6.хоёр, түүнээс олон хүнийг;2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
/Энэ заалтын "бага насны хүүхэд," гэснийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хассан./
2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
2.11.бүлэглэж;
2.12.эрүүдэн шүүж;
2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан "бага насны хүүхэд" гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.
3.Бага насны хүүхдийг алсан бол арван хоёр жилээс хорин таван жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
38 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.