dobu.mndobu

ТОДРУУЛГА: "Үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар хүүхдийг зодсон нь тогтоогджээ

ТОДРУУЛГА: "Үгэнд орохгүй байна" гэх шалтгаанаар хүүхдийг зодсон нь тогтоогджээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш ангийнхаа хүүхдийг өшиглөж, зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө. 

Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

38 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.