0
Өнөөдөр /2024.12.25/ 08 цагийн байдлаар агаарын чанарын индекс ихэнх газар "цэвэр" гэсэн үзүүлэлтийг зааж байна. Тухайлбал Мишээл экспо, Баруун 4 зам, Бөхийн өргөө, 100 айл, Монгол газар, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, 5 буудал, Богд хааны ордон музей, Шархад, Налайх, Эрдэнэт хаягдлын сан зэрэг газруудад агаарын чанар "цэвэр" байгаа юм. Харин Нисэх, Толгойт, Нэгдүгээр хороолол, Яармагт тус тус хэвийн гэсэн үзүүлэлтийг заажээ.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Эх сурвалж: Агаар.мн
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.