dobu.mndobu

Эверестэд амиа алдсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цол олгоно

Эверестэд амиа алдсан Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарт Олон улсын хэмжээний мастер цол олгоно

Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд Олон улсын хэмжээний мастер цол олгохоор болжээ.

Уг шийдвэрийг Монголын уулчдын үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүд баталсан байна.

Сануулахад, 53 настай Цэдэндамбын Өсөхжаргал, 31 настай Лхагважавын Пүрэвсүрэн нар 2024 оны тавдугаар сарын 13-ны өдрийн 11:57 цагт Эверестийн оргилд хүрсэн. Уулчдын гар утсанд оргилын амжилтыг нотлох бичлэг, зураг үлдсэн байдаг. Харамсалтай нь тэд буухдаа амиа алдсан билээ.

Улмаар Ц.Өсөхжаргалын цогцсыг тавдугаар сарын 25-ны өдөр уулнаас буулгасан. Харин 8300 метрийн өндөрт хадан хавцал дундаас олдсон Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг уулнаас буулгах хоёр удаагийн оролдлого амжилтгүй болсон учир Эверестийн оргилд үлдээсэн юм.

Хуваалцах:

|
2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төв аймгийн зарим суманд комбайн өгөв

Төв аймгийн зарим суманд комбайн өгөв

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

Утааны сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-нд хийнэ

38 минутийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Ихэнх газарт агаар "цэвэр" байна

Ихэнх газарт агаар "цэвэр" байна

32 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт -18 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

Оюутнууд автобусанд төлбөрөө төлж зорчино

18 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.