0
2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -38...-43 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -31...-36 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26…-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.
Өдөртөө Дархадын хотгор, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -15...-20 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -24...-26 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -24...-26 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.