0
Өнөөдөр /2025.01.02/ 07 цаг 45 минутаас 08 цагийн байдлаар нийслэлийн агаарын чанарын индекс "Монгол газар"-т "их бохирдолтой" хэмжээнд хүрчээ.
Харин Мишээл экспо, Нэгдүгээр хороолол, Шархад зэрэг цэгүүдэд "бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг зааж байгаа бол Нисэх, Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, Ургах наран, Баянхошуу, Дамбадаржаа, Хайлааст, Богд хааны ордон музей, Налайх, Хайлааст зэрэг цэгүүдэд "бага бохирдолтой" гэсэн үзүүлэлтийг тус тус зааж байна. Тэгвэл 5 буудал, Эрдэнэт хаягдлын санд агаар цэвэр байгаа юм.
ДЭМБ-аас зөвлөснөөр агаарын чанарын индекс 50 давсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хортой гэж үздэг.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.