dobu.mndobu

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

Google-ээс нэг хайлт хийхэд 500 мл ус зарцуулдаг

Дэлхийн цэвэр усны нөөц хязгаарлагдмал бөгөөд эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байгаа тул цэвэр усны хомсдол дэлхий дахинд тулгамдсан асуудал болж байна. НҮБ-ын Усны байгууллагын тооцоогоор, дэлхийн хүн амын усны хэрэглээ 20-р зуунаас хойш гурав дахин нэмэгдсэн бөгөөд 2050 он гэхэд усны эрэлт 55 хувиар өснө гэж таамаглаж байна. Ойролцоогоор дэлхийн хүн амын хоёр тэрбум гаруй хүн усны хомсдолтой бүс нутагт амьдарч байгаа бөгөөд энэ тоо ирээдүйд улам өсөх төлөвтэй байна.

Дэлхийн нийт усны нөөц ойролцоогоор 1,386 сая шоо км. Үүнээс 97.5% нь давстай ус. Харин 2.5 % нь цэвэр ус байдаг бөгөөд энэ нь ундны усны эх үүсвэр билээ. Одоогийн байдлаар хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зориулалттай усны хэрэгцээ ихсэж байгаа нь ундны усны нөөцөд нөлөөлж байна. Тэгвэл эдгээр хүчин зүйлээс гадна дэлхий нийтийн өдөр тутамдаа ашигладаг зүйлсийн нэг болох хиймэл оюун ухаан болон интернэт хайлт нь ч мөн усны нөөц багасахад нөлөөлж байдаг.

 

Хиймэл оюун ухаанаар дамжуулан (AI) өгөгдөл бэлтгэх, хайлт хийх, том хэмжээний мэдээлэл боловсруулах зэрэг нь өндөр хүчин чадалтай серверүүдийг ачаалладаг тул их хэмжээний цахилгаан хэрэглэдэг. Тэгвэл энэ цахилгааныг үйлдвэрлэх, серверүүдийг хөргөх явцад ус ашиглагддаг. Хайлтын системүүд, томоохон AI хөгжүүлэгчид, мэдээллийн төвүүд бүгд өндөр нөөц зарцуулдаг тул усны хэрэглээнд өдрөөс өдөрт хохирол учруулсаар байгаа гэсэн үг юм.

Жишээ нь, Google-ийн хиймэл оюун ухааны үйлчилгээнүүдэд хэрэглэгдэх усны хэмжээг судлахад дунджаар нэг хайлт тутамд 500 мл орчим ус зарцуулагддаг нь тогтоогджээ. Энэ нь зөвхөн AI-ийг ажиллуулах процессоос гадна дата төвүүдийг хөргөхөд ашиглагдаж буй усыг багтаадаг аж.

 

Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны технологийг ашиглах, хөгжүүлэх үйл явц нь байгаль орчинд их хэмжээний усны болон эрчим хүчний хэрэглээг бий болгодог. Тиймээс дэлхий нийтээр усны нөөцийг хэмнэх, илүү үр ашигтай болгох арга замуудыг судалсаар байгаа юм. Та ч мөн ирээдүйнхээ төлөө усны хэрэглээгээ өөрийн хэмжээнд зохицуулаарай.

 

 

Хуваалцах:

|
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ

4 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо

14 минутийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Төсвийн хориг ба хоршсон улс төр

Төсвийн хориг ба хоршсон улс төр

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан

6 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.